МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ VIII ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024.12.03

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ VIII ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын морин спорт, уяачдын холбооны VIII их хурал “УЛАМЖЛАЛТ-ШИНЭЧЛЭЛ-ХАРИУЦЛАГА” уриатайгаар Улаанбаатар хотод Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулагдлаа.

Уг Их хуралд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгч аймгийн алдарт уяач Х.Нурлат, Баян-Өлгий аймгийн "Өлгийн унага" морин спорт уяачдын холбооноос холбооны тэргүүн Ж.Мерейхан, нарийн бичгийн дарга К.Барбол, Улсын алдарт уяач С.Жанибек, аймгийн алдарт уяач М.Аманжан, сумын алдарт уяач Х.Ерхулан, Алтай сумаас аймгийн алдарт уяач О.Сейфолда, Алтанцөгц сумаас аймгийн алдарт уяач Е.Нурболат, Баяннуур сумаас аймгийн алдарт уяач А.Бахытбек, Бугат сумаас аймгийн алдарт уяач Б.Даулетхан, Булган сумаас сумын алдарт уяач Н.Булганхан, Буянт сумаас аймгийн алдарт уяач Б.Амаржаргал, Дэлүүн сумаас сумын алдарт уяач А.Егеухан, Ногооннуур сумаас сумын алдарт уяач С.Бауыржан, Өлгий сумаас сумын алдарт уяач Н.Саулетхан, Сагсай сумаас аймгийн алдарт уяач М.Яхия, Толбо сумаас аймгийн алдарт уяач Д.Мейрамбек, Улаанхус сумаас сумын алдарт уяач А.Заманбек, Цэнгэл сумаас аймгийн алдарт уяач Б.Пернебек нар оролцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан