УИХ-ын гишүүдийн 40 нь хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ
2009.02.10

УИХ-ын гишүүдийн 40 нь хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ

Жил бүр төрийн албан тушаалтангууд хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигтай Тэмцэх Газар хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ.

Авлигалын эсрэг хуульд зааснаар бол хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг өгөх хугацаа нь жил бүрийн 2-р сарын 15-ны дотор гэсэн байдаг.  Өөрөөр хэлбэл энэ оны хөрөнгө орлогын мэдүүлэг авах хугацаа дуусахад ердөө 4 -хөн хоног дутуу байгаа юм. Гэтэл өнөөдрийн байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой албан тушаалтангуудын 78% нь л мэдүүлгээ АТГ-д хүргүүлжээ.  Энэ жилийн байдлаар нийт 47285 албан хаагч мэдүүлгээ өгөх ёстой юм байна.

Төрийн өндөр албан тушаалтан хэмээх ангилалд ордог УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд,  Дээд шүүхийн шүүгчид зэрэг нийт 271 албан тушаалтангуудын 65% нь хөрөнгө орлогын мэдээллээ одоогоор өгсөн байгаа юм байна.

Харин  УИХ-ын гишүүдээс хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн хүний тоо 40 чүү ай гэж хүрэхгүй байгаа гэнэ. 

Хэрэв хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанаас хоцорч өгсөн, эсвэл худлаа мэдүүлсэн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой байдаг. Өнгөрсөн онд ийм зөрчил 8 гарсанг нь ажлаас нь халах, цалингийн хувь хэмжээгээр нь торгох арга хэмжээ авчээ.
Энэ оны 2-р улиралд багтаан төрийн албан тушаалтангуудын хөрөнгө орлогын мэдээллийг төрийн мэдээллийн эмхэтгэл болон, АТГ-ын вэб сайтад  тавьж олон нийтэд танилцуулах юм  байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.