Ж.Сандагсүрэн: Татвар иргэдийг айлгах биш төлөгдөхүйц хэмжээнд байх ёстой
2021.05.27

Ж.Сандагсүрэн: Татвар иргэдийг айлгах биш төлөгдөхүйц хэмжээнд байх ёстой

Гадаад улсын иргэд татвар төлснөөрөө бахархаж, төлсөн татвар нь юунд зарцуулагдаж байгааг мэдэх боломжтой байдаг. Энэ жишгийг нийслэлд хэрэгжүүлэх боломжтой эсэх болон НИТХ-д өргөн барих асуудлын талаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн Засаг даргын зөвлөх, Нийслэлийн Татварын газар, Төрийн сангийн хэлтсийн дарга нартай уулзаж, санал солилцлоо.

Үл хөдлөх хөрөнгийн татварын тухай хуулийг 2000 онд баталснаас хойш шинэчлээгүй. Бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн 80 орчим хувь нь татвараа төлж байгаа бол газрын төлбөрөө 20 жил төлөөгүй иргэн, өөрийн нэр дээр 40 гаран байртай атлаа ямар ч татвар төлдөггүй иргэн ч байна. Энэ бүгдийг хуулиар зохицуулж иргэдэд татварын дарамт үүсгэхгүй байх ёстой.

Олон улсад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2 жил тутамд, татвар төлөгчдийн мэдээллийг байнга шинэчилдэг. Тогтсон ажлын байргүй ч бичил бизнес эрхэлдэг иргэдээс тогтмол татвар авдаг зэрэг олон жишгийг нарийвчлан судлах хэрэгтэй. Татвар төлөгчдийн мэдээлэл цаг хугацааны хувьд хоцрогдолгүй байж татварын нэгдсэн мэдээллийн санг бий болгох нь чухал юм.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn