УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг тойргийнхоо ЭМТ, Соёлын төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа
2021.05.15

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг тойргийнхоо ЭМТ, Соёлын төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа

УИХ гишүүн Ц.Цэрэнпунцаг Завхан аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэр Дөрвөлжин, Нөмрөг, Их-Уул, Ургамал, Отгон, Цагаанхайрхан сумд болон Өлзийт багийн төрийн албан хаагч нар оффис хэрэглээний тоног төхөөрөмжүүд дутмагаас өдөр тутмын ажлаа явуулахад хүндрэлтэй байдгаа илэрхийлж байсан юм.

Тиймээс албан хаагчдыг ажлаа хийх боломж нөхцлөөр хангах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд туслах зорилгоор дээрх сумдын ЗДТГ, ЭМТ, Соёлын төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр нь хангалаа. Уг ажлын дагуу иж бүрэн компьютер–11, зөөврийн компьютер –2, Принтер–1, Проектор–1 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.