Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийн гишүүд "Egazar" веб системийн хөгжүүлэлттэй танилцлаа
2021.09.22

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийн гишүүд "Egazar" веб системийн хөгжүүлэлттэй танилцлаа

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсэг өнгөрсөн сард нийслэл, дүүргийн газрын албаны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийж газар олголт, газрын харилцааны үйлчилгээг бүрэн цахимжуулж, газар эзэмших, өмчлөх зэрэг асуудлыг цахим системд нэвтрүүлснийг сайжруулах зарим үүрэг даалгаврыг өгсөн.

Үүний дагуу өнөөдөр /2021,09,21/ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрынхан газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн иргэд, олон нийтэд зориулсан "Egazar" веб системийнхээ хөгжүүлэлтийн явцыг танилцууллаа. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт, удирдлагын цогц систем “UB ENGINEERING” талаар танилцуулсан.

Эдгээр системүүд хэрэглээнд нэвтэрснээр төсвийн үргүй зардлыг бууруулах, мэдээллийн сангийн баяжуулалтаар өмч хөрөнгийн бүртгэлийг хийж, QR кодоор файзжуулах, нийслэл дэх хот нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, урсгал засвар, шинэчлэлийн ажлуудын гүйцэтгэл мэдээллийн санд бүртгэгдэнэ гэдгийг хэлж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn