"Монгол нутгийн зураг" номын нээлт боллоо
2021.12.03

"Монгол нутгийн зураг" номын нээлт боллоо

Монгол Улсын түүхэн газрын зургийн цомог болох "Монгол нутгийн зураг" 3 боть номын нээлт /2021.11.29/-нд Улсын нийтийн номын санд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай, Доктор Ж.Гэрэлбадрах, сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн архивт 200 гаруй хуучин газрын зураг, түүнд холбогдох хувилбар зураг, нооргууд болон Халхын аймаг хошуудын “Нутгийн зураг”-ийн гараар зурсан эхүүд хадгалагдаж байсан. Эдгээр зургийн судалгаа, мэдээллийг нэгтгэж, Монголд анх удаа эх хувийг хэвлүүлсэн нь энэ ном юм.


“Монгол нутгийн зураг” цомог нь Монгол улсын хэмжээнд түүхэн газрын зургийг соёл түүхийн чухал өв сан, үнэт зүйлийг хадгалж хамгаалах, хойч үедээ түүхээ танин мэдэх ойлгох, мэдлэгийг өвлүүлэн үлдээх, олон нийтэд нээлттэй болгоход чухал ач холбогдолтой бүтээл болсныг албаныхан онцолжээ.