Маргаашнаас төв шуудангийн уулзвар хаагдана
2009.09.11

Маргаашнаас төв шуудангийн уулзвар хаагдана

Маргааш буюу 2009 оны 09 дүгээр сарын 12–ны өглөөнөөс эхлэн төв шуудангийн уулзварт засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөн тухайн хэсэгт хаагдана. Энэ үед хойд талаасаа зөвхөн хөрөнгийн бирж хүртэл явах боломжтой ба хотын захиргааны араар буцаж эргэж болохыг анхаарах хэрэгтэй. Санктпетербург төвийн арын зам, МУБИС-ийн урд талын нүхэн гарцны ажил дуусаагүй учир хаалттай хэвээрээ байна. Харин маргаашнаас цэцэг төвийн уулзварын засварын ажил дуусаж нээгдэнэ.

Харин төв замд хийгдэж байгаа засвар шинэчлэлтийн ажил дуусахаар 32 –ын тойрог, 100 айлын зам засварын ажил эхэлнэ. Ингэхдээ зорчих хэсгийг бүрэн хаахгүй, ажлыг гүйцэтгэхдээ зөвхөн зорчих хэсгийн эгнээгээр нь хааж хийхээр болж байгаа юм. Нийслэлд хийгдэж байгаа зам засварын ажил үндсэндээ ирэх долоо хоногоос дуусна.
Зам засварын ажил дуусаж замын хөдөлгөөн хэвийн байдалдаа ороход цөөхөн хоног үлдээд байна. Ачаалал нягтрал ихтэй энэ үед тээврийн хэрэгслээ аль болох боломжтой зогсоолд тавьж явганаар хөдөлгөөнд оролцох, бусдын хөдөлгөөнд саад учруулж замын хөдөлгөөний дүрэм зөрчих, бүдүүлэг авир төрх гаргахгүй байхыг зөвлөж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.