Говь-Алтай аймагт барилгын цэргийн анги байгуулагдана
2021.10.22

Говь-Алтай аймагт барилгын цэргийн анги байгуулагдана

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймагт байгуулагдах Зэвсэгт хүчний 341-р ангийн барилга-инженерийн ангийн захирагчаар томилогдсон хурандаа Б.Энхбаярыг хүлээн авч уулзлаа.

Б.Энх-Амгалан "Миний бие Засгийн газрын гишүүн, Зам, Тээврийн хөгжлийн сайд, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414,6 км төмөр замын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх үеэсээ Б.Энхбаяр хурандааг мэднэ. Тэрбээр ажилч хичээнгүй, шаргуу дайчин, хөдөлмөрч, санаачилгатай хүмүүн юм. Түүний хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Гавьяат барилгачин цол тэмдгээр шагнасанд баяр хүргэж, ажлын их амжилт хүсье. Тус ангийн хамт олон Алтай нутгийн болоод баруун бүсийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Нутагтаа барилга- инженерийн цэргийн анги байгуулах хүсэл зорилго биелсэнд талархалтай байна" хэмээв.