2021.12.28

Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын холболтын цэгийг хэрхэн зохицуулж байна вэ?

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Тавантолгой компани боломжийн ажил хийж байгаа. Хоёр төмөр замын 66 хувийг шийдээд явж байна. Халтар сайд холболтын цэгийн асуудал дээр бид оролцохгүй байгаа гэж байсан.Зарим гишүүд хэлж байна. Энэ буруу яваад байна гэж. Төмөр замын асуудал гадаад харилцааны хэмжээнд явагддаг. Яам ард нь зогсож байдаг. Бид буруу яваад байна.

Шивээ хүрэнгийн чиглэлийн энэ асуудал зөвхөн Тавантолгойтой холбоотой асуудал биш шүү. Хангитай холбоотой асуудал орж ирж байна. Шинэ гарц нээж байгаа гэсэн утгаараа Ёндон сайд оролцож байгаа гэж бодож байна. Тавантолгойтой холбоотой нэн түрүүнд ямар хөрөнгө оруулалт орж байна. Нэн тэргүүнд коксын үйлдвэр, шинэ уурхай нээх, устай холбоотой, зэм тээврийн асуудал гэх мэт ямар асуудал дээр ажиллаж байгаа вэ? 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.