2022.02.21
Ойн 12 үйлчилгээг цахимжууллаа
БОАЖ-ын яамны ААНБ зориулсан ойн 12 үйлчилгээг цахимжууллаа. Цаашид бүх тусгай зөвшөөрлийг мөн цахимжуулах юм байна.
Үүнд: Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага (сунгах), мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага (шинээр авах), ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх (сунгах), ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх (шинээр авах), ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах, ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах (сунгах), ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага, ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага (сунгах), ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага (сунгах), ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага (шинээр авах), ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага, ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага (сунгах) гэсэн 12 үйлчилгээ багтжээ.
Дээрх үйлчилгээг авахын тулд аж ахуйн нэгж байгууллагууд тоон гарын үсгээр E-Mongolia платформд нэвтрэн орж үйлчилгээнүүд цэснээс Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн байгууллага гэсэн сонголтыг хийж авах боломжтой. Удахгүй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх 117 дугаарын утас мөн ажиллаж эхлэх юм байна.