Баянзүрх уулыг тусгай хамгаалалтад авлаа
2009.10.07

Баянзүрх уулыг тусгай хамгаалалтад авлаа

Баянзүрх дүүрэг өнгөрсөн амаралтын өдөр “Иргэдийн баяр”-аа тэмдэглэлээ. Баярын үеэр дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч, төрийн үйлчилгээг хүргэжээ. Мөн дүүргийн хөгжилд хувь нэмэрээ оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шагнал гардуулсан байна. Тус арга хэмжээнд 2000 гаруй иргэн оролцсон бөгөөд дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний гудамж гэрлэн чимэглэл нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын батламж авчээ.
Мөн энэ өдөр ургах наран зүгийн их хайрхан Баянзүрх уулыг тайх ёслол болсон байна. Эн үеэр Баянзүрх уулыг тусгай хамгаалалтад авсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.