Хариуцлага тооцож эхэллээ
2022.04.06

Хариуцлага тооцож эхэллээ

Туул голын сав газрын захиргааны даргыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, албан үүргээ гүйцэтгээгүй, зохих ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлээгүй учраас үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнэ томилогдсоноос хойш, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг 17 аймаг, Чөлөөт бүс, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Усны хамгаалалтын бүсэд ажилласан.

Газар дээр нь ажиллаж, бодит байдлыг мэдэх, авах арга хэмжээг зааварчлах, шийдлүүд гарган ажиллаж байгаа бөгөөд зохих үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтнуудын жагсаалтыг гарган шууд чөлөөлж эхэллээ.

Цаашид байгаль орчны нөлөөллийн үнэлгээг буруу хийсэн, зориудаар өөрчилж нөлөөлөлд автсан байж болзошгүй албан тушаалтнуудыг түтгэлзүүлж, холбогдох хяналтын байгууллагат шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.