2022.04.26
Норвегийн тусламжийн байгууллага Завхан аймагт хүүхэд хамгаалал, хөгжлийн ажилд хамтран ажиллана
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Норвегийн тусламжийн байгууллагийн Монгол Улсад ажиллаж буй суурин төлөөлөгч, хатагтай Рита Жонасмо-г Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр баримтлах бодлого, арга хэмжээ болон Норвегийн олон улсын байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.
Цаашид Завхан аймагт хүүхэд хамгаалал, хөгжилд чиглэсэн ажлуудаар Норвегийн тусламжийн байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.