2022.04.29
Сонгинохайрхан дүүрэг ахмадын хөгжлийн төвтэй боллоо
Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсэд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн Ахмадын хөгжлийн төв ашиглалтад орлоо. Тус төвийг 2019 онд анх УИХ-ын гишүүн, Хууль, зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар санаачлан эхлүүлсэн юм.
Ахмадын хөгжлийн төв нь Толгойт бүсэд оршин суудаг ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, уламжлалт бариа заслын эмчилгээ хийлгэх боломжтой өрөөнүүдийг төлөвлөжээ. Тодруулбал, ахмадын гар урлалын цех, урлаг спортын заал, ахмадын зөвлөлийн өрөө, хурлын заал, цайны газар зэрэг өрөөнүүдтэй юм байна.