Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчдын төлөөлөл Төрийн ордонд зочиллоо
Баянгол дүүргийн 25 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчдын төлөөлөл өнгөрсөн Баасан гарагт Төрийн ордонд зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэддээ хүргэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байгаа тус хамт олонд ажлын амжилт хүслээ.