2022.05.26

Т.Аубакир: Газар тариалангийн бүс нутагт мал ямар хохирол учруулаад байгааг салбар яамнаас тогтоосон тооцоолол бий юу

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Хуулийн төслийг дэмжиж байгаа. Малын тоо толгой даац газар тариалангийн бүс нутагт их байна гэж байна. Энэ талаарх тооцоо, судалгаа байна уу. Хашаажих үйл явц явагдсан ч одоо хашаа нь хэмхрээд алга боллоо. Өвөлжингөө мал бэлчсэн газар тариалангийн ажил хийх хүндрэлтэй байдаг.

Энэ талаар тооцоо, судалгаа хийсэн үү. Энэ бүс нутаг үржил, шимтэй учраас малчид их очдог. Иймд газар тариалан, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн асуудлаа тус тусад нь шийдэх ёстой. Газар тариалангийн бүсэд татвар өндөр тавих нь зөв. Үүнийг дэмжээд явах хэрэгтэй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.   

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn