Хүний эрхийн төгөл, задгай “театр” байгуулах талбайтай болно
Хүний эрхийн төгөл, задгай “театр” байгуулах талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон шийдэж өгчээ.
Тус төглийг байгуулснаар зуны дэлгэр сайхан цагт цэцэрлэгт хүрээлэнд амрангаа хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Задгай “театр”-т хүний эрхийн асуудлаар комиссын гишүүд, мэргэжлийн хүмүүсийн сонирхолтой лекц сонсох боломжтой.
Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд залуус амарч хэвтэх 2 талбайг зүлгэжүүлэхээр төлөвлөж, “Аchilles International Mongolia” төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, иргэдийн спортоор хичээллэх санал санаачилгад дэмжлэг үзүүлэх 2 байрыг байгуулсан талаар ХЭҮК-ийн дарга Ж.Хунан мэдээлэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn