Банкны тухай хуулийг шинэчилэн найруулахаар боллоо
2009.10.23

Банкны тухай хуулийг шинэчилэн найруулахаар боллоо

Өнөөдөөр үдээс өмнөх нэгдсэн чуулганаар “Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Энэ хуулийн төслийг Монгол Банк боловсруулж, дараагаар нь Санхүүгийн Зохицуулах хороо, Сангийн яам, МонголБанк хамтран ажлын хэсэг гарган эцсийн байдлаар бэлэн болгосон байна. Харин хуульд Монголбанканд УИХ-д хуулийн төсөл өргөн барих эрхгүй байхгүй учраас Засгийн газраар дамжуулан өргөн барьж байгаа ажээ.

Банкны хууль 1998 онд батлагдсанаасаа хойш 10 гаруй удаа өөрчлөлт орж байсан ажээ. Энэ удаад хуулийн нийт зүйл заалтын 50-аас дээш хувь өөрчлөлт орж байгаа учраас “Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулаг” хэмээн нэрлэжээ. 

Хууль санаачлагч уг хуулийн төслүүдийг боловсруулахдаа банкны зохистой удирдлагыг бэхжүүлэх, банкны санхүүгийн тайлан бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, холбогдох этгээд болон банкны үйл ажиллагааны тодорхойлолтыг нарийвчлах замаар банкны эрсдэлийг бууруулах, банкны нэгдлийн тухай ойлголтыг бий болгож, нэгдсэн хяналт шалгалтыг нэвтрүүлэх, банкны хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгах, хянан шалгагчийн хуулийн баталгааг хангах, Монголбанкны үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг боловсронгуй болгох, банкинд тавих хяналт шалгалтыг сайжруулах чиглэлийг барьсан байна. 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.Тухайлбал, манай улсад үгүйлэгдэж байгаа гол зүйл бол хариуцлага, хяналтын тогтолцоо,ил тод байдал. Монголбанк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хариуцдаг. Банкинд шалгалт хийдэг Аудитын компаниудын хариуцлагын асуудлыг чангатгах,нийгмийн даатгалын санг арилжааны банкууд дээр биш төв банкинд байршуулах нь зүйтэй бөгөөд энэ зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах боломж байгаагүй юу, дүрмийн сангийн хэмжээг хэр үндэслэлтэй тогтоосон бэ, бага байгаа юм бишүү, арилжааны банкууд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, малчдад олгодог зээлийн хүүгээ бууруулах боломжгүй юу. Монголбанк энэ асуудалд хэр анхаарч байна. Мөн банкны ил тод байдал, банкны дампуурлаас урьдчилан сэргийлэх зохицуулалт хуулинд хэр туссан зэрэг асуудлыг гишүүд хөндөж тавилаа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.