Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны сайд Збигнев Раутай уулзлаа
2022.06.06

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны сайд Збигнев Раутай уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны сайд Збигнев Раутай уулзлаа.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хоёр улсын түүх соёлтой холбогдох асуудлаар архивын салбарт шинэ харилцаа холбоог эхлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Бүгд Найрамдах Польш Улсын шинжлэх ухааны архивт хадгалагдаж байгаа Богд Хаант Монгол Улсын 1915 оны хүн амын тооллогын баримтыг эх хувиар нь авах саналыг тавилаа.

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны сайд Збигнев Рау саналыг нааштай хүлээн авч 2022 оны 09 дүгээр сард Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хийх айлчлалын үеэр судлаж шийдвэрлэхээ илэрхийллээ.

Цаашид хоёр улсын архивын салбарын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Бүгд Найрамдах Польш Улсын төрийн архивуудад хадгалагдаж байгаа Монгол Улсын түүх, соёлтой холбоотой баримт бичгийг судлах, сурвалжлах, хуулбарыг солилцох, хамтарсан ном эмхтгэл бэлтгэх зэрэг ажлыг хамтарч хэрэгжүүлнэ.