Баян-Өлгий аймаг дурангийн хагалгааны аппараттай боллоо
Улсын хэмжээнд дурангийн хагалгааны аппаратгүй байсан Баян-Өлгий аймаг дурангийн хагалгааны аппараттай болжээ.
Дурангийн хагалгааны аппаратгүйн улмаас тус аймгийн иргэд 1700 км зам туулан Улаанбаатар хотыг зорьж цаг хугацаа алдаж эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирдог байсан явдлыг холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт тавьсны дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллаж “Дурангийн хагалгааны аппарат” –ын асуудлыг шийдвэрлэжээ. Тус дурангийн хагалгааны аппарат ашиглалтад ороод 1 хоног болоход 9 хүн амжилттай хагалгаанд орсон байна.
УИХ-ын гишүүн Т.Аубакир: Иргэд дурангийн хагалгаанд орохын тулд Улаанбаатар хотыг зорьж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирдог байсан асуудлыг шийдвэрлэсэн Эрүүл Мэндийн сайд С.Энхболдод ард иргэдийнхээ өмнөөс талархаснаа илэрхийлэхийн ялдамд ард иргэдийн эрүүл энхийн төлөө өдөр шөнөгүй, хоёргүй сэтгэлээр зүтгэж буй нэгдсэн эмнэлэгийн эмч, ажилчдадаа эрүүл энх, ажлын өндөр амжилт хүслээ.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.15
2024.11.09