"Ардчилсан сонгуулийн тогтолцоо" олон улсын хуралд оролцлоо
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны санаачлагаар Стокхолм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй хамтран 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан “Ардчилсан сонгуулийн тогтолцоо” олон улсын цахим хуралд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, АСДҮОУХ-гийн Европ дахь хөтөлбөрийн тэргүүн Сэм ван де Стаак, тус хүрээлэнгийн Ази Номхон далайн хөтөлбөрийн ахлах ажилтан Адхи Аман нар оролцлоо.
Дэлхийн сонгуулийн тогтолцоо, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, сонгуулийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх асуудлыг хөндсөн уг арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцож “Монгол Улсын сонгууль”, “Монгол Улсын сонгуулийн тогтолцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Европ болон Ази Номхон далайн хөтөлбөрөөс “Дэлхийн сонгуулийн тогтолцоо”, “Сонгуулийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сэдвээр илтгэж, харилцан мэдээлэл солилцлоо.
Холбоотой мэдээ
2024.05.03
2024.03.10
2024.01.05
2024.05.17
2024.05.16
2024.05.09
2024.10.22
2024.10.21
2024.10.10