Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны (2022.06.15) хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцэв.
Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр 2021 онд хийсэн хяналт, шалгалт болон судалгаа, дүн шинжилгээ, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг Ковид-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөнй сургамж, жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг зургаан бүлэг асуудлын хүрээнд боловсруулсан.
ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан 21 дэх илтгэлд тусгасан хүний эрхийн асуудал, Улсын Их Хурлаас холбогдох шийдвэрийг гаргуулах хүргүүж буй 30 саналыг танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, С.Бямбацогт Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийлж, ХЭҮК-ын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn