2022.07.08
Иргэний нийгмийн саналын төслийг хэлэлцэж баталгаажуулжээ
Иргэний нийгмийн байгууллагууд 2022 оны 7 сарын 4-ний өдөр Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн Засаглалын зорилтот хөтөлбөрийн зорилт 5 буюу “Иргэний нийгмийн хөгжил, хамтын ажиллагаа, оролцоо”-ны хэсэгт тусгах иргэний нийгмийн саналын төслийг хэлэлцэж баталгаажуулсан.
Нэгдсэн саналыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхланд албан ёсоор хүргэсэн байна. Мөн хувийг ХЗДХЯ-ны ТНБ-ийн дарга, Засаглалын хөтөлбөрийн дэд ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг болон МУ-ын Ерөнхий сайдын зөвлөхүүд болох Б.Батбаатар, Д.Дашням, Болортуяа, Ч.Ундрахбаяр нарт тус тус хүргэсэн.