Дорноговь аймагт мал эмнэлгийн лаборатори ашиглалтад орлоо
2022.07.27

Дорноговь аймагт мал эмнэлгийн лаборатори ашиглалтад орлоо

Азийн хөгжлийн банкны 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан, мал амьтны халдварт өвчин, түүхий эд бүтээгдэхүүний ариун цэвэр, хор судлал, эмийн үлдэгдэл зэрэг оношилгоо шинжилгээг орон нутагтаа шуурхай гүйцэтгэх өндөр хүчин чадалтай "Мал эмнэлгийн лаборатори" ашиглалтад орлоо.

Энэхүү лаборатори ашиглалтад орсноор аймгийн Мал эмнэлэг Химийн лаборатори (малын эмийн үлдэгдэл, пестицид), Гистилоги эмгэг судлал, халдварт өвчин судлал, хөгц мөгөөнцөр судлалын 4 шинжилгээний тасаг 200 дээжинд нэгэн зэрэг шинжилгээг хийх боломжтой юм.