Нийгмийн бодлогын байнгын хорооны /2025.04.15/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг явууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Би мэргэжилтнийх нь хувьд, хувь хүнийхээ зүгээс энэ талаар ямар бодолтой багйаа талаар 4 зүйлийг асуухыг хүсч байна.
НДҮЗ-ийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгах явдал ямар түвшинд байна гэж бодож байна? Үүнийг сайжруулахын тулд та ямар санаа бодолтой байна вэ?
Олон нийтийн зөвлөл буюу мэдээллийн ил тод байдлыг сайжруулахын тулд даатгуулагчийн оролцоог хангахын тулд яг юу хийх вэ? Ямар төлөвлөгөө байна вэ? Бодлоо хуваалцаач.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тэтгэмж, нийгмийн даатгалын сангаас олгох маш олон үйлчилгээнүүд байгаа ч зарим нь байндаа тусаагүй, зарим нь хүндээ хүрдэггүй, заримынх нь тухай иргэд мэдэж чадахгүй байгаа олон асуудал бий. Нэн ялангуяа үйлдвэрлэлийн ослоос шалгаалж хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн эргэн төлөлтийн асуудлууд яах вэ? Өчнөөн хүн уул уурхай, барилга дээрх осол гэмтлээс болж хөгжлийн бэрхшээлтэй болчихоод алдсан амьдралаа буцааж олж авч байгаа зүйл юу ч байхгүй. Тодорхой хэмжээний дүнг компаниас олгож байна. Эргээд тухайн хүн хөл дээрээ босохтой холбоотой ямар ч арга хэмжээ үйлчилгээ байхгүй. Цаашид ямар бодлого байх ёстой вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал гэхээр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг л яриад байгаа. Тэдгээр хүмүүсийн ээж аав, гэр бүлийн тухайд 2-ын хооронд, 3-ын дунд шиг орхигдуулчихаад байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ээж аавуудад нийгмийн үйлчилгээ, НДС-аас олгож байгаа үйлчилгээнд ямар ахиц дэвшил гарах ёстой вэ?