Салбартаа тэргүүлсэн "Оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж"-ийг сонгон шалгаруулна
2022.08.05

Салбартаа тэргүүлсэн "Оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж"-ийг сонгон шалгаруулна

Монгол Улсад барилгын салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ойн баярыг есдүгээр сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ажиллаж байна.

"Барилгачдын өдөр"-өөр 2022 онд ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулах юм. Оны шилдэг аж ахуйн нэгжийн туг, далбааг "Барилгачдын талбай"-д бүтэн жилийн турш өргөн мандуулж, алдаршуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 140 дүгээр тушаалаар баталсан “Барилгын салбарын оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах журам”-ын дагуу хүлээн авах аж. Оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгжид нэр дэвших хүсэлтийг  2022 оны наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал  Барилгын хөгжлийн төвийн 313 тоот өрөөнд хүлээн авна. Иймд аж ахуй нэгж, албан байгууллага холбогдох материалаа заасан хугацаанд илгээх боломжтой.