УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2022.08.05
Яармагийн нүхэн гарцын хойд хэсгийг угсарч дуусжээ
Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажил наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Уг нүхэн гарцыг оршин суугчдын хүсэлт болон осон аваарын судалгаанд үндэслэн байгуулж байгаа билээ.
Тус ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын талыг буюу замын хойд талын 19 метр хэсгийн угсралтыг бүрэн хийж дуусжээ. Үргэлжлүүлэн явган зорчигчдын орох, гарах хэсгийн хана, шалны бетон цутгалт, авто замын нөхөн сэргээлт, асфальт бетон хучилт хийхээр бэлтгэж байгаа юм. Хуваарийн дагуу бол уг хэсгийн зорчих хөдөлгөөнийг наймдугаар сарын 11-нээс нээх байсан.
Тэгвэл цаг агаарын байдал тогтворжвол замын хойд талын зорчих хэсгийг хучиж, төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө авто замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Тус явган хүний нүхэн гарц нь нийт 37.5 метр урт, зургаан метр өргөнтэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай байх юм.
Мөн явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй байх аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой байхын тулд орц, гарцыг налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед нүхэн гарц усанд автахаас сэргийлж ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулж буй юм.
Холбоотой
мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна
2023.09.25
Агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин бүрдүүлж байна
2023.09.22
Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хуулийн дагуу хийж байгаа
2023.09.22
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
2024
10.03
Г.Уянгахишиг: Уул уурхайн бирж дээр заавал оролцох ёстой суб...
2024
10.02
Сүхбаатар дүүрэгт сүндэрлэх Сэлбэ хотын бүтээн байгуулалт эр...
2024
10.02
"Хятадын Засгийн газрын тусламжаар баригдаж буй 1,008 айлын ...
2024
10.02
Х.Нямбаатар: Шинээр хавдрын эмнэлэг барих 10 га газрыг УИХ-ы...
2024
10.02
“Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах, газар чөлөөлөхөд Зас...
2024
09.26
Нийслэлд 2025 онд хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүд хэрэг...
2024
09.25
Х.Нямбаатар: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, ши...
2024
09.25
БЗД-ийн VII хороонд 100 ортой цэцэрлэг барина
2024
09.25
"Сэлбэ" дэд төвийг түшиглэн 12000 айлын орон сууцны хороолол...
2022
08.05
Яармагийн нүхэн гарцын хойд хэсгийг угсарч дуусжээ
2022
08.05
Салбартаа тэргүүлсэн "Оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж"...
2022
08.04
Үерийн хамгаалалтын далан, сувгийн 2-р ээлжийн ажил дууслаа
2022
08.03
Нийслэлийн хэмжээнд шарилж устгал хийж байна
2022
08.02
Яармагийн замд байгуулж буй явган хүний нүхэн гарцны угсралт...
2022
08.02
Явган хүний зам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
2022
08.02
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан: Нүхэн г...
2022
08.02
Оршин суугчдын хүсэлт, осол аваарын судалгаанд үндэслэн нүхэ...
2022
08.02
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжү...
2022
08.01
Сонгинохайрхан дүүрэгт шинээр 554 гэрэлтүүлэг суурилуулна