2022.08.18
Н.Баярмөнх: Иргэд асуудлаа шийдүүлж байж уулзалт үр дүнтэй болно
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, орлогч Г.Жаргалсайхан, тамгын дарга холбогдох мэргэжлийн хэлтэс албадын төлөөлөл дүүргийн иргэдийг хүлээн авч уулзлаа.
Иргэдийн дийлэнх нь газартай холбоотой асуудлаар хандсан учраас газар зохион байгуулалтын албаны дарга болон газар зохион байгуулагч нарыг уулзалтад оролцуулж асуудлыг нь шийдвэрлэлээ.
Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнх:
“Долоо хоног бүр иргэдээ тогтмол хүлээн авч уулзахыг хичээдэг ч заримдаа ажил ихтэй учраас хойшлох тохиолдол гардаг. Гэхдээ аль болох уулзаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шийдвэрлэж чадахгүй бол шаардлагатай зөвлөгөөг өгч, иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллахыг эрмэлзэж байна.
Холбогдох алба хэлтсийн удирдлага, баг хамт олон ч энэ тал дээрээ онцгой анхаарч, төрийн ажлыг хүнд сурталгүй, иргэндээ ээлтэй байх чиглэл дээр ач холбогдол өгөх хэрэгтэй” гэсэн юм.