"Улс төрчдийн 14 жил үргэлжилсэн төмөр замын маргаанд өнөөдөр цэг тавьж байна"
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, өнөөдрөөс тээвэр эхэллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
Шинэ сэргэлийн бодлогын хүрээнд Боомтын ажлыг эрчимжүүлэхээр төмөр замын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ойрын дунд хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах ба ингэхдээ зүүн босоо, баруун босоо чиглэлд, Богдхан, Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хэрэгжүүлнэ.
Төмөр зам ямар их хэрэгтэй вэ гэдгийг Монголын ард түмэн удахгүй мэдэрнэ.
Төмөр зам ямар их хэрэгтэй вэ гэдгийг Монголын ард түмэн удахгүй мэдэрнэ. 14 жил улс төрчдийн маргааны сэдэв өнөөдөр цэг тавигдаж буйд баяртай байна.
Тавантолгой Гашуунсухайтын хил холболтын цэгийг хоёр тал тохиролцсон. Гэхдээ ойрын хугацаанд буюу маш богино хугацаанд Ханги-Мандалын 200 гаруй км төмөр замын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Хил холболтын цэгээ тохирч чадахгүй бол энэ их бүтээн байгуулалт үр өгөөжөө өгөх боломжгүй. Мөн Зүүнбаян, Ханги-Мандалын хил холболтыг ОХУ, БНХАУ-тай ярилцаж тохирох нь тулгамдсан асуудал болоод байна.