Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам нээлтээ хийлээ
2022.09.12

Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам нээлтээ хийлээ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн сайд байхдаа 2018 оны 6-р сарын 29-ний өдөр УИХ-аар Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх талаар хэлэлцүүлж, улмаар УИХ, ЗГ-аас тогтоол гарган, 2018 оны 8-р сарын 8-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК, МТЗ ТӨХК-ын хамтарсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулж, нүүрс урьдчилан боловсруулах гэрээгээр санхүүжүүлэх шийдвэр гаргуулж байсан нь өнөөдөр бүтээн байгуулалтаа дуусган нээлтээ хийж байна.

Гишүүний зүгээс, Монгол улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой энэхүү бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн ашиглалтад оруулсан Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л. Оюун-Эрдэнэд баяр хүргэж, талархал дэвшүүлжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn