УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ШШГГ-ын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангийн албан хаагчидтай уулзав
2022.09.23

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ШШГГ-ын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангийн албан хаагчидтай уулзав

Тэрээр ШШГГ-ын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангийн ажилтнуудад “Эргэх холбоо-52” хөтөлбөр, иргэдээ сонсох уулзалтын хүрээнд МУ-ын Засгийн газрын бодлого шийдвэр, УИХ-аас шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулж, мэдээлэл хүргэн ажиллалаа.

Мөн тус ангийн тоосгоны үйлдвэр, шинээр барьж эхэлсэн цагдан хорих байрны барилгын явцтай танилцлаа. Өөрөөр хэлбэл аймгийн төвд байдаг Цагдан хорих байрыг нүүлгэж байна гэсэн үг.

ШШГГ-ын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга Д.Хатанбаатарын зүгээс Бор-Өндөр сумын харьяа хэлтсийн барилгын төсвийг ирэх оны төсөвт суулгахад анхаарч өгөхийг хүслээ. Тус суман дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар түрээсийн байранд ажлаа явуулдаг аж.

Мөн Бор-Өндөрт 20-25 хүний сум дундын Цагдан хорих байр барих шаардлагатайг уламжилж саналаа ШШГЕГ-аар Хууль зүйн яам руу хүргэсэн талаар мэдээлэв.

Аймгийн Засаг даргад  байгууллагад шинэ залуу боловсон хүчин нэмэгдэж буйтай холбогдуулан нэгдсэн журмаар газар олголтын асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эргэх холбоо-52” хөтөлбөрийн хүрээнд 21 сум, тосгоны 84 багт ажиллаж, 14 мянган иргэдтэй биечлэн уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсоод байна. Цаашдаа салбар салбарын төлөөлөлтэй уулзаж,  санал хүсэлтийг нь сонсож, мэдээлэл хүргэх юм.