Дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна
2022.11.11

Дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр хүн төрөлхтний хөгжлийн түлхүүр, оюуны их ай сав, хосгүй авьяас билэг,эрдэм мэдлэгийн гуу сан болсон эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид, үе үеийн эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууддаа "Дэлхийн шинжлэх ухааны өдөр" -ийн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын хөгжлийг түүчээлэх "Шинжлэх ухаан инновацийн төв тун удахгүй ашиглалтад орно". Ингэснээр анх удаа Шинжлэх ухааны 16 хүрээлэн нэгэн дор судалгаа шинжилгээ хийх цогцолбортой болох юм. Энэ бол шинжлэх ухааны салбарт сүүлийн 30 жил хийгдээгүй том бүтээн байгуулалт. Тиймээс 2023 оны төсөвт шаардагдах хөрөнгө оруулалтыг тусгаад байна" гэлээ.