Иргэний Танхимын анхны хэлэлцүүлэгт 53 иргэн саналаа хэллээ
2010.01.13

Иргэний Танхимын анхны хэлэлцүүлэгт 53 иргэн саналаа хэллээ

Тус хэлэлцүүлэгт нийт 79 иргэн бүртгүүлсэнээс үдээс өмнөх хэлэлцүүлэгт 33, үдээс хойшхи хэлэлцүүлэгт 20, нийт 53 иргэн өөрийн биеэр үг хэлж саналаа илэрхийллээ.

Энэ хэлэлцүүлэгт Глоб интернэшл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, МУИС-ийн багш доктор, профессор М.Зулькафил, Монцамэ агентлагийн Англи хэлний редакцийн эрхлэгч Д.Пүрэвсамбуу зэрэг хүмүүс мэргэжлийн хүмүүс санал зөвлөгөө хэлж байлаа.

Д.Пүрэвсамбуу “1998 оны хэвлэлийн эрх чөлөөөний хуульд төр өөрийн мэдэлд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон. Одоо "Монцамэ" санхүүжилтийнхээ 60 хувийг төрөөс авч байгаа. Цаашид энэ хувийг багасгаж, бие даахыг зорьж байна. Ииймээс уг заалтын ард "гадаад сурталчилгааны мэдээлэл дамжуулдаг байгууллагад хамаарахгүй" гэж оруулмаар байна. Тэгэхгуй бол УИХ-аас баталсан хууль, Засгийн газрын шийдвэр хоёр зөрчилдөөд, бид дунд нь ажиллахад хэцүү болдог” гэсэн юм.

Хуулийн нэр "Хэвлэл" гэдэг үг цаасан дээр хэвлэдэг сонин, сэтгүүлийг хэлэхээс телевиз, радио, вэб сайтыг илэрхийлж чадахгүй гэдгийг бас дурдаж байлаа. Мөн хуулийн төслийн гуравдугаар зүйлд "цахим хуудас" гэснийг вэб сайтыг хэтэрхий өнгөц утгаар оруулсан үг байна гэх зэрэг хуулийн нэр томъёоны асуудал дээр нэлээн маргаантай асуудал гарч байлаа.
 
Иргэдийн дэвшүүлсэн санал хүсэлтийг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг 14 хоногийн дотор боловсруулж Ерөнхийлөгчид хүргүүлэх бөгөөд иргэдийн санал санаачлага төсөлд хэрхэн тусгагдсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайтаар олон нийтэд мэдээлэх аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.