Зууны мэдээ сонин Л.Гансүх сайдаас хүлцэл өчлөө
2010.01.27

Зууны мэдээ сонин Л.Гансүх сайдаас хүлцэл өчлөө

БОАЖ сайд Л.Гансүхийн тухай тус сонины энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн № 20/3398/ дугаарт “Туркуудын мөнгөөр Орхон голын амийг таслах нь" гарчигтай нийтлэл гарсан байна.
Энэ тухай Зууны мэдээ сониныхон “Туркуудын мөнгөөр Орхон голын амийг таслах нь” бичлэг нийтлэгдсэн. Тус бичлэг нь албан ёсны эх сурвалжийн баримтгүй, хоёр улсын Засгийн газар хоорондын өндөр хэмжээний ач холбогдол бүхий төслийн үндсэн утгыг илтэд мушгин гуйвуулжээ.

"Орхон говь" төсөл нь нийтлэлд дурдсанчлан гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн захиалгаар хийгдээгүй бөгөөд говийн бүсийг цөлжилтөөс сэргийлэх, бэлчээр усжуулах, жилээс жилд нөөц нь багасаж байгаа гүний усыг хэмнэх зэрэг өвдөр ач холбогдолтой төсөл болох тухай БОАЖЯ-наас албан ёсоор мэдээллээ.
Иймд ташаа мэдээлэл нийгэлсэндээ сонины зүгээс хүлцэл өчиж байна гэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.