УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгийн Биндэр суманд ажиллалаа
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд иргэдээ сонсох уулзалтыг аймгийнхаа бүх сумдад хүрч зохион байгуулж байна.
Уулзалтад аймгийг төлөөлж ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, буй бол УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ Ерөнхий сайдад хандсан санал хүсэлтийг хүлээн авч байгаа юм.
Биндэр сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөл 60 гаруй хүн эл уулзалтад оролцлоо. Уулзалтын эхэнд өнгөрсөн жил “Эргэх холбоо-52” уулзалтын хүрээнд Биндэрчүүдээс гарсан Биндэр сумын Баянгол багийн төвийг барих төсвийг шийдвэрлэж, Дэлгэрхаан багт Засгийн газрын бүх нийтийн үүргийн сангийн хөрөнгөөр юнителийн сүлжээтэй болсон.
Мөн Биндэр сумын Мандалхаан багийн иргэд санаачилгаараа 25 сая төгрөгийн хандивыг цуглуулж, 2019 онд жишиг багийн төвтэй болсон. Өнгөрсөн жилийн уулзалтаар багийн төвийн тохижилтод зориулж амласан санхүүжилтийн дэмжлэгээ УИХ-ын гишүүн Ц.Идэрбат үзүүлсэн. Газрын тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар малчид, иргэдээс гарсан санал санаачилгуудыг дэвшүүлж, хяналт шалгалтын хороо байгуулах санал уламжиллаа.
Биндэр суманд түүхэн аялал жуулчлалын “Их хуралдай” цогцолборыг байгуулж, интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, шугам сүлжээ, тохижилт, гадна цахилгаан хангамжийн ажлыг хийж энэ жил ашиглалтад орох бол сургуулийн спорт заал, цэцэрлэгийн барилга, сум дундын эмнэлгийн барилгыг үлдэгдэл санхүүжилтыг 2023 оны төсөвт тусгаж энэ жилдээ хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж буйг хэллээ.
Өнөөдрийн уулзалтаар Цэцэрлэгийн эрхлэгч Э.Алтаншагай: Сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөллөөс шинээр баригдаж буй цэцэрлэгт зөөлөн эдлэл хүсэж хуваарилагдсан төсөв хүрэлцээгүй талаар мэдээлэв.
ЭМТ-ийн эрхлэгч Ц.Өсөхбаяр: Эмнэлэг энэ жил ашиглалтад орох гэж байна. Төрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэх болсонд талархлаа илэрхийлж Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой холбоотой санал уламжиллаа.
III багийн ахмад настан Цэдэвдорж Жишиг сумын бүтээн байгуулалтын ажил гүйцэд хийгдээгүйн улмаас хөрсний ус бохирдож байна. Манай сум отрын бүсүүдтэй хэрнэ малчид зуданд нэрвэгдлээ, зохицуулалт хэрэгтэйг онцолж, Байгаль хамгааллын ажилтай холбоотой санал уламжлав.
Хурх багийн малчин э.Дашдэндэв өвөлжилт хүндэрсэн, цас зуданд нэрвэгдсэн мал, малчдадаа төрөөс авч буй арга хэмжээ, багийн Засаг даргын цалин нэмэгдүүлэх, улс орноо тонон дээрэмдсэн этгээдүүдээс хохирлоо нөхөн төлүүлэх талаар асуулт асууж санал хэллээ.