"Чанартай зам- Чансаатай засвар арчлалт" авто замчдын зөвлөлдөх уулзалт боллоо
2023.04.27

"Чанартай зам- Чансаатай засвар арчлалт" авто замчдын зөвлөлдөх уулзалт боллоо

Хаврын их бүтээн байгуулалт эхлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар 10 жил завсардсан Авто замчдын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Ерөнхий сайд АЛСЫН ХАРАА-2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-д туссан авто замын салбарын бодлого зорилтыг танилцууллаа. Зам байхгүй бол тээвэр байхгүй, тээвэр байхгүй бол хөгжил үгүй. Тийм учраас замчид бол хөгжлийг бүтээгчид юм. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалт тулгамдсан асуудлаа хамтдаа ярьж ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ-САЙН ХЭРЭГЖИЛТ-БҮРЭН
ШИЙДЭЛ-д хамтдаа хүрэхэд чиглэгдэж байна.

Эх орныхоо 21 аймаг 96 сумыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож чадсан манай замчдын өмнө одоо БООМТЫН СЭРГЭЛТ-ийг бодит болгоход хамгийн чухал үүрэгтэй боомтын замын ажлууд хүлээгдэж байна.

Энэ 2023 онд бид 540 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ, 500 У/М ТӨМӨР БЕТОН ГҮҮР барихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна. Эдийн засгаа тэтгэх "Хөгжлийн судас"-ыг тэлж, эх орноо дэвшитгэх замын сүлжээг бүтээн байгуулагч хүндэт замчдадаа амжилт бүтээлийг ерөөе.