2023.06.16
Галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй 2810 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон Шаргын-Овоо зөрлөгийн 1093-р километрийн 2-р зуутад замаас гарсан.
Уг галт тэрэг нь 15 цаг 40 минутад Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүд–Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрж өнгөрүүлсэн байна.
Үүний дараа 15 цаг 46 минутад хөдлөөд удалгүй Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан. Замаас гарсан 10 вагоны 1 нь хоосон, 3 нь нүүрс, 6 нь жонш ачсан вагонууд байна.
Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж тухайн өдрийн 23 цаг 25 минутад галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн. Сэргээн босгох ажил үргэлжилж байна.