Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтад 1,8 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ
2023.06.30

Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтад 1,8 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ

"САЛХИВЧ” төдий хааяа онгойдог боомтуудаа хөгжүүлж, байнга нээлттэй “ҮҮД ХААЛГА” болгон өргөжүүлэхийг зорьж байна.

Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Орос-Монголын хилээс Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсангаас Монгол-Хятадын Бичигт-Зүүнхатавч боомт хүртэлх төмөр замыг шинээр байгуулах том бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Тэгвэл Ерөнхий сайдын айлчлалын үеэр зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам долларын гэрээг үзэглэсэн түүхэн үйл явдал боллоо.

Ингэснээр Монгол-Орос-Хятадыг холбосон төмөр замын зүүн коридор бий болж манай улс урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын 2 дахь коридортой болох юм. Энэхүү том төслийн ээлжит хөрөнгө оруулалт болох машин мeханизм, тeхник тоног төхөөрөмжүүд орж ирлээ.