Тээврийн тээг  арилж, транзит Монгол бодит боллоо
2023.06.29

Тээврийн тээг арилж, транзит Монгол бодит боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг шинэчиллээ.

Хэлэлцээрийн үр дүнд:

  • Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтэд улирал бүр олгодог С зөвшөөрлийн хугацааг 120 хоног болгож уртасгав.
  • Хоёр улсын худалдаа, тээврийг хөнгөвчлөх үүднээс тээвэрлэлтийн баримт бичгийг цахимжуулах нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцов.
  • Монголын тээвэрчид гуравдагч хөрш рүү, тодруулбал Киргизстан, Таджикстан зэрэг дундад азийн орон руу авто тээврээр мах экспортлох, жимс жимсгэнэ импортлох шинэ гарцыг бий болголоо.
  • Ачаа тээвэрт AGV шинэ тээврийн төрөл, шинэ технологийг нэвтрүүлэхэд саадгүй болгов.
  • Хоёр улсын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт нэмэгдэх нөхцөл бүрдлээ.
  • Монгол Хятад болон гуравдагч улстай хийх гадаад худалдаа өргөжих боломж бүрдэв.

Авто тээврийн эргэлт хурдасч- ард түмний амьжиргааг тэтгэнэ.