Албан бус эдийн засгийг албажуулах төслийн багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас 2023-2024 онд хэрэгжүүлэх Албан бус эдийн засгийг албажуулах төслийн багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Төслийн "Албан бус эдийн засагт ажиллагсадын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх" зорилтын хүрээнд Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын төслийн үндэсний зохицуулагч П.Болормаа, холбогдох ажилтнууд оролцсон.
Уулзалтаар Улсын Их Хурлын хаврын нэгдсэн чуулганы хуралдаанаар баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд нийгмийн даатгалын эрх зүйн шинэчлэл, албан бус эдийн засгийн салбарт ажиллагсдын нийгмийн даатгалын хамралт, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Холбоотой мэдээ
2024.11.19
2024.11.13
2024.11.10