Шинэ сэргэлтийн таван тойрог хөтөлбөрөөр бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбоно
2023.09.04

Шинэ сэргэлтийн таван тойрог хөтөлбөрөөр бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбоно

Сайншандыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Дорнодыг- Сүхбаатартай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Улиастайг- Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг-Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина.

Мөн урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын таван босоо коридортой болно. Тухайлбал: Одоогоор Алтанбулаг-Зам-Үүд АН-3, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур АН-4 чиглэлийн авто замын хоёр коридортой байна.

Тэгвэл ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ хөтөлбөрийн хүрээнд:

БАГА ИЛЭНХ-ШИВЭЭ ХҮРЭН, БУРГАСТАЙ-АРЦ СУУРЬ, ЭРЭЭНЦАВ-БИЧИГТ гэсэн авто замын 3 ШИНЭ КОРИДОР-ыг нэмж байгуулна.

Мөн хэвтээ чиглэлд ЦАГААННУУР-СҮМБЭР, ЦАГААННУУР-УЛЬХАН боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болно.

Түүнчлэн ирэх 2024 онд хамгийн их эвдрэлтэй болсон Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв, Өвөрхангай,, Баянхонгор зэрэг аймгийн нийт 660 гаруй км авто замд их засвар хийнэ.