Өвөрхангай аймгийн 5200 гаруй сурагч, оюутнуудад хүний эрхийн талаарх хичээл заалаа
2023.09.08

Өвөрхангай аймгийн 5200 гаруй сурагч, оюутнуудад хүний эрхийн талаарх хичээл заалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан 2023-2024 оны хичээлийн жилийн эхний өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын байгууллагуудад уриалсан.

Комиссын уриалгад тус аймгийн 21 ЕБ-ын сургууль, Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллеж нэгдэж 5200 гаруй сурагчдад хичээлийн шинэ жилийн эхний өдөр “Манай ангид Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” хичээлийг зохион байгууллаа.

Сургалтыг хүний эрхийн түгээмэл тунхаглалын агуулга, үзэл санааны талаар кейс тохиолдолд тулгуурлан хэлэлцүүлэг, ярилцлага хэлбэрээр хүүхэд өсвөр үеийнхэний оролцоонд тулгуурлан зохион байгуулж, хүний эрх, үүрэг хариуцлагын талаар мэдлэг ойлголт өгсөн нь нийгмийн аливаа харилцаанд оролцохдоо өөрийн эрхийг ойлгон, бусдын эрхийг хүндэтгэн, үүргээ ухамсарлах, эрхээ шаардах дадал хэвшил эзэмшиж, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой хүмүүжлийн ажил боллоо.