Төв аймгийн Баян сумын сургууль үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна
2023.09.18

Төв аймгийн Баян сумын сургууль үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна

Төрийн соёрхолт, нэрт зураач Б.Пүрэвсүхийн нэрэмжит Төв аймгийн Баян сумын сургууль үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо.

Сургуулийн түүхт ойг тохиолдуулан Төв аймгийн Боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа "Багш бүрд компьютер" хөтөлбөрийн хүрээнд 2023 онд бүх багш нарыг зөөврийн компьютероор хангахаар болсныг дуулгаж, энэхүү ажлын эхлэл болгон багш хөгжлийн төвд компьютер гардууллаа.

Баян сумын ЕБС-ийн үе үеийн удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид, нийт төгсөгчид болон сурагчдад түүхт ойн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсье. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай