"Бизнес эрхлэгч-Залуу манлайлагч” хэлэлцүүлэгт оролцлоо
"Бизнес эрхлэгч-Залуу манлайлагч” хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ, JCI Монгол байгууллага хамтран зохион байгууллаа.
JCI Прогресс салбар байгууллага нь “Хөгжлийн гарц XI” уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон JCI Монгол байгууллага гэсэн 3 талт хэлэлцүүлгийг “Бизнес эрхлэгч-Залуу манлайлагч” сэдвийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн гарц, тэр дундаа Шинэ Сэргэлтийн бодлого, Бизнес эрхлэгч залуучуудад тудгамдаад байгаа асуудлын талаар Монгол Улсын идэвхтэй залуу иргэдийн төлөөлөлтэй зохион байгуулсан юм.
Уг хэлэлцүүлэгт “Шунхлай” группийн ерөнхий захирал П.Батсайхан, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Д.Энхтүвшин нарын хамт оролцож, залуусын асуултад хариуллаа.
JCI байгууллагын нэгэн цагийн Ерөнхийлөгч Кентара Харадагийн гайхалтай ишлэл байдаг. “JCI бол өөртөө үйлчлүүлэх дэлгүүр буюу супермаркет биш, энэ бол фитнесс юм” гэж. Үнэхээр ч эерэг өөрчлөлтийн төлөөх гэгээн зорилгоор нэгдсэн залуу үе зөвхөн асуудлыг яриад суух биш, нэгдэж хамтарч шийдэл гарцыг эрэлхийлдэг, түүнийхээ төлөө төсөл хөтөлбөрүүд санаачилж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх үр дүнд хүргэдэг орчин.
Бэлэнчлээд суух биш, бүтээн босгохын төлөө эрсдэл бэрхшээлийг туулж, даван гарч амжилтанд хүрдэг энэхүү сургамж нь маш их таалагддаг. Тиймээс Монголын нийгмийг ч бас, хөгжлийн бодлогыг ч тэр тасралтгүй дэвжин хөгжиж байдаг “фитнессын горимтой” болгоход та бүхэн чухал хувь нэмэр оруулж байдаг.
Үндэстэн сэргэн мандахад залуу үеийн үүрэг оролцоо асар их бөгөөд нэн чухал. Тэр дундаа эерэг өөрчлөлтийн төлөөх идэвхтэй залуусын давлагаа, тэдний бодит оролцоо асар их үүрэг гүйцэтгэж, хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төрийг бэхжүүлж, эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтоож, эх орны маань хөгжлийг хурдасган, энэ нийгмийн эрхэм баялаг үнэ цэн нь ахмад, дунд, залуу үеийнхний мөн чанарт оршино гэдэгт би эргэлзэхгүй байна.