Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зочилж, үйл ажиллагаатай танилцав
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Эдийн засгийн коридор, төмөр замын төв шугамыг шинэчлэх, ТЭЗҮ боловсруулах, мөн тус ажлын хүрээнд хэрэгжүүлэх 34 төслийг дахин эрэмбэлж, шинэчлэх ажил хийгдэж байгаа бол "Талын зам" хөтөлбөр, "Бүс ба Зам" санаачилгыг уялдуулах хүрээнд хоёр талын хооронд хэрэгжүүлэх 15 төслийн хэрэгжилтийг 3 ангилан шинэчлэх саналыг Хятадын тал дэвшүүлсэн талаар мэдээллээ.
Яамны өдөр тутмын ажлын хүрээнд дэвшилт технологиудыг нэвтрүүлж байгаагийн нэг нь өнгөрсөн сарын 29-нд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг нээсэн явдал юм.
Өнөөдрийн байдлаар хилийн чанад дахь 7 улсын 10 цэгт төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нээгээд байгаа аж.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.19
2024.11.15