2023.11.09
Х.Булгантуяа: Хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг эх байх эрхийг нь хасчихаад яагаад дахиад эцэг эх байх гэрлэлтийг нь бүртгээд байдаг юм бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
"Өрхийн тоо нийтдээ 942 мянга орчим өрх бүртгэгдсэн. Өрх дотор үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд их хэцүү байна. Тиймээс гэр бүлийн тухай хууль бол маш чухал ач холбогдолтой эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой дээр санал нэг байна. Өрх толгойлсон ганц бие эцэг эхийн тоо 2018 онд 92 мянга орчим байсан бол одоо 82 мянга орчим болж буурсан тоон үзүүлэлттэй.
Харин хүүхэд хамгааллын төвүүдэд байгаа хүүхдийн тоо, эрсдэлд байгаа хүүхдийн тоо төдийлэн сайн буурч өгөхгүй байна. Эцэг эх байх үүрэг хариуцлагыг зөвхөн албан боловсролоор биш албан бус байдлаар эцэг эхчүүд, томчууд бид нар хүүхдүүддээ үлгэрлэмээр байна. Хүүхдүүд сургууль цэцэрлэг дээрээ 4-8 цаг байна бусад цагт эцэг эх бид нарын хажууд байгаа.
Үе тэнгийн дээрэлхэлтийн тухай аян явуулахад, та нар өөрсдөө бие биенээ хайр найргүй дээрэлхдэг, сошиалаар бие биенийгээ хэлэх ёсгүй үгээр хэлдэг юм байлаа тэгсэн мөртлөө бид нарыг болохоор бие биенийгээ битгий дээрэлх, битгий муухай үг хэргэл, бие биенийгээ хайрла гэж хэлэхийн та нар өөрсдөө энийгээ үлгэрлэх ёстой юм биш үү гэж хүүхдүүд хариулсан. Бид нар гэр бүл доторх үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Асрамж хамгааллын төв дээр хүүхдийн мөнгө буухаар буцаж ирээд эцэг эх байх эрхээ сэргээлхчихдэг хүмүүс их байна энийг яах вэ?
Өмнө нь гэр бүлтэй байхдаа эцэг эх байх эрхээ хасуулчаад дахиад эцэг эх болчдог, өмнөх хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, хүүхдийнхээ мөнгөн тэтгэмжийг төлөхгүй байгаа хүмүүсийг яагаад дахиад эцэг эх байх гэрлэлтийг нь бүртгээд байдаг юм бэ? Энэ асуудлыг хуулинд юу гэж оруулж өгсөн юм бол."
Түүний асуултад, ХЗДХ-ийн дэд сайд Солонгоо хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn