2023.11.09
Т.Энхтүвшин: Хяналт шалгалтыг салбарын байгууллага дээр төвлөрүүлдэг нь буруу!
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан /2023.11.09/ үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Энэ хуульд шинэчилсэн найруулгыг оруулж ирлээ хэмээн бодож байна. Хуучин энэ үүргийг мэргэжлийн хяналтын байгууллага хийдэг байсан. Одоо мэргэжлийн хяналтын байгууллага нь гаальд шилжсэн. Гаалийн байгууллага нь гэрчилгээг олгож байгаа.
Энэ хуулийн өөрчлөлтийг үзэхээр мал амьтны эмнэлгийн болон ургамлын хорио цээрийн гэрчилгээг ХХААХҮ яам болон мал эмнэлгийн ерөнхий газар олгохоор ороод ирсэн байна. Хуучин гааль дээр болдог байсан юмыг ХХААХҮЯ олгох гээд байгаа нь ямар учиртай юм. Ямар ач холбогдолтой гэж харж байна. Үүн дээр хариулт өгнө үү.
Хяналт шалгалтыг салбарын байгууллага дээрээ төвлөрүүлдэг нь буруу. Хөндлөнгийн байгууллагаар л явах ёстой шүү дээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын хүний нөөцийн асуудал хэр байдаг юм. Гаалийн байгууллага экспорт, импортын гэрчилгээ олгохдоо хэрхэн олгож байна вэ.
Түүний асуултад, ажлын хэсэг хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан