2023.11.10

С.Одонтуяа: Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

"Хуулийг дэмжиж байгаа тэгэхдээ 1 зүйл дээр гайхаад байна. 2022 он гэхэд энэ санд ердөө 2 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Хоёрхон тэрбум төгрөгний сан гэдэг чинь их бага тэгэхээр сая Бейсен гишүүн энэ сангаа нэмэгдүүл гэсэн. 1-2 хувь гэдгийг өөрчилж болохгүй юм уу? Яагаад гэвэл өнөөдөр монгол улсад эрүүл мэндийг муутгаж байгаа шалтгааны нэг бол  архи, тамхи, эмийн буруу хэрэглээ, агаарын бохирдол, эд нараас энэ сангаа өргөтгөх ямар боломж байгаа вэ? байгаа 2 тэрбум дээр л зөндөө санал хэллээ. Тэгэхээр энэ дээр өргөтгөх боломжийг судлаач ээ. 

Бейсен гишүүн зөв санаа хэлж байна. Ерөнхий боловсролын сургуульд  эрүүл мэндийн хичээлийг оруулах чиглэлээр анхаарах хэрэгтэй гээд. Одоо зөвхөн Архи тамхи, эм биш чихрийн шижин,  улс орнууд чихрийн шижинтэй яаж тэмцэж байна гэвэл сахараа авч байгаа хүүхдүүдийн сахараа хэр хэрэглэж байгаа дээр судалгаа хийхэд 65 хувь нь чихэрлэг ундаанаас авч байна.  Тэгэхээр энэ чихэрлэг ундааны хэрэглээг яаж багасгах юм бэ гэдэг дээр 2 жил судалгаа хийлээ. Энэ судалгаагаар чихрийн хэт өндөр бүтээгдэхүүн дээр  онцгой татвар авдаг ганц арга байгаа. 

Агаарын бохирдолоос бол ард иргэдийн эрүүл мэнд муудаж байгаа. Агаарын бохирдлыг буруулж байгаа сангаасаа энэ санруугаа мөн оруулж болдоггүй юм уу гэдэг дээр санал хэлэх гэсэн юм. 

Гадаадад эмчлүүлж байгаа гадаадад эмчилдэг эмчнүүдийн монголд эмчлэх асуудлыг нутагшуулах талаар ажилна гэдэг чинь маш зөв."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn