Н.Алтанхуяг: Хэн нэгнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаг, хорьдог байдлыг болих хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр /2023.12.26/ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Одоо баривчилгаа нь 48 цаг байдаг. Хуульд оруулах гол өөрчлөлт бол хэн нэгэн хүнийг шүүхийн шийдвэргүйгээр хорьж, дараа нь шийдвэр гаргуулна гэдгээ болих хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл дэндүү замбараагүй л явна. Хэн нэгнийг хорьчихоод дараа нь ингэсэн, тэгсэн гээд хэвлэлээр мэдээ шидээд л дуусгачихдаг. Засгийн газраас барьсан төсөл бол зөв зүйтэй төсөл байна. Гэхдээ хойшлуулашгүй нөхцөл гэдгийг алийг нь хэлэх вэ гэдэг нь тодорхой болгох хэрэгтэй. Яг энийг хэлнэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Хүний эрхийг зөрчихгүй байх тал дээр л ажиллах хэрэгтэй байна" гэлээ.
Холбоотой мэдээ
2024.11.08
2024.10.17
2024.08.16