2024.03.21

Б.Баярсайхан: Баруун аймгуудад цэвэрлэх байгууламж барих ажил хийгдэх үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хөгжлийн хөтөлбөрийн  биелэлт"-ийн талаар хэлэлцлээ

УИХ-ын гишүүд Хөгжлийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотойгоор асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан

Бүгд Найрамдах Польш улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт хэрэгжиж байгаа цэвэрлэх байгууламжийн ажил зогссон байдалтай байж байна. Гүйцэтгэгч компаниуд нь санхүүжилтээ авч чадахгүй аймаг тус бүр бүр дээр ойролцоогоор 1 сая евро дутсан гэдэг асуудал байгаа юм. Энэ асуудлыг Хүрэлбаатар сайд, Даваасүрэн сайд хоёроос асуумаар байна аа. Энэ ажил одоо хийгдэж дуусах юм уу? Эрсдэл нь юу үүсээд байна гэхлээр дутуу баригдсан барилгын чанар мууддаг дахиад нэмэлт санхүүжилт улмаар хэрэгтэй болдог. Увс, Завхан, Баян-Өлгий гээд энэ баруун аймгуудад цэвэрлэх байгууламжийн хэрэгцээ шаардлага өндөр байгаад байдаг. Ингээд Дорнод аймагт нэг цэвэрлэх байгууламж барих гээд тэрний төсөв нь өндөр байна гэдэг ийм асуудал яригдаад байх юм аа энэний цаана ямар асуудлууд байгаад байгаа юм бэ. Энэ ажил хийгдэх юм уу гэдгийг нь асууя. 

Энэ Засгийн газрын үйл ажиллагаа хөтөлбөрт орсон хөдөө орон нутгийн хүүхдүүдийг ус ариун цэврийн байгууламжаар хангах 819 сургууль цэцэрлэгийн дотуур байр, цэцэрлэг, сургуулийг дотроо 00-той болгож дотуур байрыг халуун хүйтэн устай болгох сайхан төсөл хэрэгжээд Эрдэнэт үйлдвэр 100 тэрбум төгрөг санхүүжүүлээд явж байгаа. За энэ асуудал бол маш удааширч байгаа. Энэ хугацаанд Их хурлаас байгуулагдсан дэд ажлын хэсэг 24 удаа хуралдсан газар дээр нь очиж ажилласан. Сая 37, 38 сумдаар орлоо. Нийтдээ 5 аймагт би өөрийн биеэр ингээд ажилласан. 100% ашиглалтад орсон гэгдэж байгаа боловч очоод үзэхээр ашиглалтын шаардлага хангахгүй, чанаргүй материал хийсэн ямар ч стандарт байхгүй эхний өвлөө  давахгүй ийм нөхцөл байдал үүсэж байна аа. БСШУ-ны сайд Энх-Амгалан, боловсрол, шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн дарга,  Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга, БОАЖЯ-ны Төрийн нарийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ийм том ажлын хэсгийн Боловсролын ерөнхий газар гэж нэг яаман дотор яам байгуулаад энэ яамныхаа даргаар Ням-Очир гэдэг хүнийг томилсон. Энэ хүн тендер зарлаад энэ ажлыг хийж байгаа. Одоо урин дулаан болчхоод байдаг ажил нь явахгүй байхад гадаадад ингээд зугаалаад, томилолтоор ингээд яваад өгчихсөн байх юм. Өөрөө нэг ч удаа хөдөө явдаггүй юм. Зураг төсвөөс авхуулаад шалгаруулсан тендерүүд нь асуудалтай. Үүн дээр хэн хариуцлага хүлээх юм бэ? Одоо дээрээс нь энэ Эрдэнэтээс 100 тэрбум төгрөг дээр дахиж нэмж 60 тэрбум төгрөг авна гэнэ. Ямар үндэслэлээр авах авах гэж байгаа юм. Өнөөдөр энэ жорлонгийн асуудал яриад байгаа боловч энэний цаана хүүхдийн эрүүл байх аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ ЗГ-аас хэрэгжүүлж байгаа хот хөдөөгийн сэргэлтийн энэ зорилтын хүрээнд а хөдөөгөө сэргээж, хотод төвлөрлийг багасгаж, 6 настай хүүхдээ аваад суман дээр ээж нь мал дээрээ аав нь ингээд 2 салдаг. Энэнээс болж гэр бүл салчдаг. Энэ асуудлууд малчдын залуу халааг гээд маш олон талыг хүний эрхийн болоод энэ хот хөдөөгийн сэргэлтийн энэ зорилтын хүрээнд олон талын ач холбогдолтой ийм төсөл байгаа. Зөвлөх инженер гээд 5 сая төгрөгийн цалинтай Монгол Улсын зөвлөх инженер ажилладаг юм байна. Надтай хамт анх удаа хөдөө явж үзэж байгаа. Ажиллахгүй 00 дээрээ очоод 24 цагаар та нар усаа гоожуулаад байж байх байсан гэж яриад байдаг хөдөө орон нутагт тэгж 24 цагаар гоождог ус гэж байхгүй тэрийг зүгээр хараад сууж байдаг төрийн албан хаагч гэж байхгүй ийм ёс зүйгүй асуудлуудаар төсвийн мөнгийг үрэн таран хийж байна энэ асуудал дээр 3 яам хариулж өгөөч.

Түүний асуултад Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал,Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар хариуллаа.